Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 04 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Урд тамир дээд, Урд тамир доод, Орхон-Өлзийт, Суман-Тариат, Тэрхийн цагаан нуур, Чулуут-Чулуут, Чулуут-Өндөр-Улаан, Өгийнуур- Өгийнуур хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 8 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 04 дүгээр сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 79.4-93.9 мг/л, орчин рН=7.38-7.53 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.86-1.05 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Чулуут хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 115.1-132.3 мг/л, орчин рН=7.38-7.83 буюу саармаг, усны хатуулаг зөөлөн 1.36-1.52 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.04 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 46.3 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.39 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Орхон-Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 216.5 мг/л, орчин рН=8.12 буюу сул шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 2.18 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Суман-Тариат хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 149.7 мг/л, орчин рН=7.90 буюу сул шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 1.71 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Тэрхийн цагаан нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.64 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 53.0 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.57 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 80.81% гарсан байна.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад нийт азотын агууламж хэвийн бохирдолгүй байв.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ